I. Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан бүх нэр дэмшигч нар дээр санал авна.

II. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Их Монгол Хүүхдийн Холбооны удирдлагуудын саналаар 33 нэр дэвшигч

III. "Залуу удирдагч" сангийн Шагналтнуудын хорооны саналаар 21 нэр дэвшигч

IV. "Залуу удирдагч" сангийн Удирдах хорооны саналаар 13 нэр дэвшигч

V. МЗХ, Их Монгол Язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар 9 нэр дэвшигч тус тус шигшигдэнэ.

VI. Эцийн дүн гарахад дээрх байгууллагуудын санал адил тэгш 20% нөлөөлнө.

VII. Шилжилтийн 25 жилийн 2, 2017 оны бүтээгч 2 нийт 4н эрхэмийг заалнаас зочдын саналаар сонгоно

NEXT STOP наадмын шилдгүүд энэ сарын 30-ны өдөр тодорно

Шилжилтийн 25 жил алдаа оноотойгоо өндөрлөж байгаа энэ үед  өнгөрсөн 25 жилээ дүгнэх зорилгоор  “Нийгэм, улс төр” болон “Эдийн засаг, бизнес”-ийн топ залууг тодруулж байгаа билээ. Мөн хариуцлагатай, бүтээгч байх бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэн учраас 2017 оны “Бүтээгч улс төрч”, “Бүтээгч бизнесмэн” залууг тус тус тодруулах гэж байна.

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй эрхэм нэр дэвшсэн бөгөөд эдгээр эрхмүүдээс хэн нь шилдгээр тодрох нь олны анхаарлын төвд байсаар байна. Нэр дэвшүүлэлтийг 2017 оны 12 дугаар сарын 15-ыг хүртэл явуулсан бөгөөд олон нийтийн санал асуулгыг http://nextstop.myf.mn/ сайтаар 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл явуулах юм.

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, Улс төр”-ийн Топ залуу, “Эдийн засаг бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмен залуу”-г шалгаруулахдаа нийт нэр дэвшигчдээс Монголын халамжлан хүмүүжүүлэгчдийн холбоо, Монголын сэхээтний холбоо, Их монгол хүүхдийн холбооны удирдлагуудын саналаар номинаци тус бүр дээр 33 нэр дэвшигчийг шигших бөгөөд үүнээс “Залуу удирдагч” сангийн Шагналтнуудын хорооны саналаар салбар тус бүр дээр 21 нэр дэвшигчийг шигшинэ. 21 нэр дэвшигчдээс “Залуу удирдагч” сангийн Удирдах хорооны саналаар салбар тус бүр дээр 13 нэр дэвшигч шигшигдэх юм. Шалгарсан 52 эрхмүүдээс МЗХ, Их монгол язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар шагнал тус бүр дээр 9 нэр дэвшигч буюу нийт 36 нэр дэвшигчийг тодруулна.

Ийнхүү дээрх шалгаруулалтаас шигшигдсэн 36 эрхмүүдээс шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг, бизнес”-ийн  Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” гэсэн дөрвөн эрхмийг 12-р сарын 30-ны өдөр NEXT STOP-2017 ёслол хүндэтгэлийн наадамд оролцож буй 500 зочины нууц санал хураалтаар сонгосноор “Алтан гэрэгэ”-ийн эзэд тодрох аж. Шилжилтийн 25 жилийн түүхэн эзэд мөн бүтээн байгуулалтын 25 жилийг эхлүүлэх итгэлийг тээсэн эзэд тодрох цагийн зааг ойртсоор.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан