I. Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан бүх нэр дэмшигч нар дээр санал авна.

II. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Их Монгол Хүүхдийн Холбооны удирдлагуудын саналаар 33 нэр дэвшигч

III. "Залуу удирдагч" сангийн Шагналтнуудын хорооны саналаар 21 нэр дэвшигч

IV. "Залуу удирдагч" сангийн Удирдах хорооны саналаар 13 нэр дэвшигч

V. МЗХ, Их Монгол Язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар 9 нэр дэвшигч тус тус шигшигдэнэ.

VI. Эцийн дүн гарахад дээрх байгууллагуудын санал адил тэгш 20% нөлөөлнө.

VII. Шилжилтийн 25 жилийн 2, 2017 оны бүтээгч 2 нийт 4н эрхэмийг заалнаас зочдын саналаар сонгоно

NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшиж, олон нийтийн санал хураалт эхэллээ​​​​​​​

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 12-р сарын 1 – 12-р сарын 15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшлээ. Нэр дэвшсэн хүмүүсийн заримаас нь дурдвал:

·         Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залууд Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Непко Паблишинг” үүсгэн байгуулагч Б.Батбаяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, БСБ СЕРВИС ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан, УИХ-ын дарга М.Энхболд, Эдийн засагч, нийтлэлч П.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан зэрэг хүмүүс нэр дэвшсэн байна.

·         Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнесийн” Топ залууд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал, “НИК” ХХК-ны ТУЗ-ын Дарга Ж.Оюунгэрэл, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч П.Батсайхан, UFC группийн Ерөнхий захирал О.Амартүвшин, Монос группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр Гранд” ХХК-ийн захирал Д.Баттөр, “Монгол Базальт” ХК-ны үүсгэн байгуулагч Л.Ариун болд, “Бодь Интернэшнл” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Амундра, “МАК” үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир зэрэг эдийн засаг, бизнесийн салбарынхан нэр дэвшжээ.

·         2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-д Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг эрхмүүд нэр дэвшжээ.

·         2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-д “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Cashmere workshop брэндийн захирал П.Энхчимэг, “Сиберри Фарм” ХХК-ийн Захирал Д.Болортуяа, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганбаяр, “Хас” банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “МАК” ХХК-ийн дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “UA CONSULTING” ХХК-ийн захирал А.Урангоо, “Сүү” ХХК-ийн захирал Б.Гантулга, Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр, “Монгол Контент” ХХК-ийн захирал Г.Гантуяа, “Анд Глобал” ХХК-ийн захирал Ч.Анар, EMART-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг зэрэг бүтээгч бизнесмэнүүд нэр дэвшжээ.

Олон нийтийн санал хураалт 12-р сарын 15 – 12-р сарын 28-ны өдрийг хүртэл http://nextstop.myf.mn/сайтаар явагдана. Олон нийтийн санал хураалтаар 33 эрхэм шалгарах бөгөөд NEXT STOP 25 жилийн ойн наадамд оролцож буй 300 Тэргүүний залуучууд, 200 хүндэт зочдын саналаар оны залуус болон 25 жилийн Топуудыг шалгаруулах болно.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан