I. Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан бүх нэр дэмшигч нар дээр санал авна.

II. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Их Монгол Хүүхдийн Холбооны удирдлагуудын саналаар 33 нэр дэвшигч

III. "Залуу удирдагч" сангийн Шагналтнуудын хорооны саналаар 21 нэр дэвшигч

IV. "Залуу удирдагч" сангийн Удирдах хорооны саналаар 13 нэр дэвшигч

V. МЗХ, Их Монгол Язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар 9 нэр дэвшигч тус тус шигшигдэнэ.

VI. Эцийн дүн гарахад дээрх байгууллагуудын санал адил тэгш 20% нөлөөлнө.

VII. Шилжилтийн 25 жилийн 2, 2017 оны бүтээгч 2 нийт 4н эрхэмийг заалнаас зочдын саналаар сонгоно

Шилжилтийн 25 жилийн "Нийгэм улс төрийн" Топ Залуу -д өрсөлдөгч

Оюунчимэг

М.Оюунчимэг

УИХ-ын гишүүн

Саналын тоо: 1415

Товч намтар
Сэтгүүлч М.Оюунчимэг мэргэжлээрээ сэтгүүл зүйн салбарт хамгийн нөлөөтэй нэгэн болж чадсан чадварлаг сэтгүүл зүйн төлөөлөлийн нэг юм. Ард түмний дуу хоолой болж ирсэн эрхэм сэтгүүлч бүсгүй эдүүгээ улс төрд хүчээ сориод байгаа билээ. 
Тэрээр 1995 оноос Монголын үндэсний телевизийн ММ агентлагт жирийн редактораас ажлын гараагаа эхэлж улмаар ахлах редактор, тоймч, ерөнхий редакторын ажлыг 2010 он хүртэл бүтэн 15 жилийн туршид айл бүрийн хойморьт нэр төртэй заларч 2014 оноос ММ агентлагийн захирал болтлоо тууштай хариуцлагатай ажиллаж ирсэн он жилүүд нь түүнийг ард түмний сэтгүүлч болгосон юм. 
Монголын телевизийн түүхэнд анхдагч эдийн засаг бизнесийн төрөлжсөн нэвтрүүлэг санаачлан олны хүртээл болгосон нь түүнийг бизнес ньюсын Оюунчимэг гэхээр жирийн малчнаас эхлээд бизнесийн акулууд хүртэл андахгүй сайн мэднэ. Унаган орос англи хэлтэй, эдийн засаг бизнесийн чиглэлээр мэргэжсэн сэтгүүлч бүсгүй улс төрчдийн хараанд өртөж 2010 оноос Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр сонгогдон 2010 он хүртэл ажилласан.
Тэр төрийн хариуцлагатай ажлыг хашсан 2010-2012 онд Засгийн газрын үйл ажиллагааны бодлогыг ард иргэддээ ойртуулах сурталчилах иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад татан оролцуулах ажлыг амжилттай хийсэн юм. Ийнхүү 2010 оноос улс төрд хөл тавьсан сэтгүүлч бүсгүй 2013 оноос МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх зэрэг албыг хашиж байна. 
2015 оны 2 дугаар сараас МҮОНТВ-ийн ММ агентлагийн захирлаар томилогдон ажиллахдаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах эрүүл сэтгүүл зүйг зөв хөгжүүлэх олон нийтийн телевизийн зорилго үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн оюун санааны хөтөч байх үүргээ амжилттай хийж хамт олондоо үнэлэгджээ.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан