I. Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан бүх нэр дэмшигч нар дээр санал авна.

II. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Их Монгол Хүүхдийн Холбооны удирдлагуудын саналаар 33 нэр дэвшигч

III. "Залуу удирдагч" сангийн Шагналтнуудын хорооны саналаар 21 нэр дэвшигч

IV. "Залуу удирдагч" сангийн Удирдах хорооны саналаар 13 нэр дэвшигч

V. МЗХ, Их Монгол Язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар 9 нэр дэвшигч тус тус шигшигдэнэ.

VI. Эцийн дүн гарахад дээрх байгууллагуудын санал адил тэгш 20% нөлөөлнө.

VII. Шилжилтийн 25 жилийн 2, 2017 оны бүтээгч 2 нийт 4н эрхэмийг заалнаас зочдын саналаар сонгоно

Бүтээгч улс төрч залуу -д өрсөлдөгч

Тэмүүжин

Х.Тэмүүжин

Хууль зүйн сайд асан

Саналын тоо: 1426

Х.Тэмүүжин 1971 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.  Эрхзүйч мэргэжилтэй. Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн. 

Тэрбээр 1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, судлаач, 2003-2008 онд бодого, хуульзүйн судалгааны “Нээлттэй академи” ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байв.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-аас нэр дэвшин сонгогдсоноор Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин төрийн түшээ болсон төдийгүй, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан. 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан