I. Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан бүх нэр дэмшигч нар дээр санал авна.

II. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Их Монгол Хүүхдийн Холбооны удирдлагуудын саналаар 33 нэр дэвшигч

III. "Залуу удирдагч" сангийн Шагналтнуудын хорооны саналаар 21 нэр дэвшигч

IV. "Залуу удирдагч" сангийн Удирдах хорооны саналаар 13 нэр дэвшигч

V. МЗХ, Их Монгол Язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар 9 нэр дэвшигч тус тус шигшигдэнэ.

VI. Эцийн дүн гарахад дээрх байгууллагуудын санал адил тэгш 20% нөлөөлнө.

VII. Шилжилтийн 25 жилийн 2, 2017 оны бүтээгч 2 нийт 4н эрхэмийг заалнаас зочдын саналаар сонгоно

Шилжилтийн 25 жилийн "Нийгэм улс төрийн" Топ Залуу -д өрсөлдөгч

Отгонбаяр

Ё.Отгонбаяр

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ДЭД САЙД

Саналын тоо: 1348

Товч намтар: 
Овог: Ёндон
Нэр: Отгонбаяр

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Сургуульд суралцсан байдал:

  • 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
  • 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
  • 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
  • 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
  • 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан.  

Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор. 

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
  • 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе,
  • 1991-1996 онд БНЭУ дахь МУ-ын Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
  • 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
  • 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
  • 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
  • 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан. 

Төрийн албанд 22 жил. Үүнээс улс төрийн албан тушаалд 11 жил ажилласан

Хэлний мэдлэг: Орос, англи, хинди, урду, франц 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан